Медведев Ли Кэчян нар юу ярив

      Дундад Улсын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Астанад ОХУ-ын ерөнхий сайд Медведевтэй уулзав.

 

      Энэ үеэр Ли Кэчян “Хоёр сарын өмнө миний бие ерөнхий сайдтай Москвад Дундад Оросын ерөнхий сайд нарын 19 дэх ээлжит уулзалтын үеэр уулзсан билээ. Бид хоёр орны Засгийн газар уулзалтаар хүрсэн хамтын ажиллагааны нийтлэг ойлголт, Дундад Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны харилцаа, олон салбарын хамтын ажиллагааг тууштай хэрэгжүүлэх болно” хэмээжээ.

 

     Ямартай ч Дундад улс ОХУ-тай хамт ШХАБ-ын бүс нутгийн аюулгүй байдал, хөгжлийн чиг хандлагыг урагшлуулахад бэлэн байгаагаа мэдэгдээд авлаа. ОХУ-ын ШХАБ-ын жижүүр орны үүрэг гүйцэтгэхэд Дундад улс дэмжлэг үзүүлэн, ШХАБ-ын ажил хэрэгч хамтын ажиллагаа чухал амжилтанд хүрэхэд үүрэг гүйцэтгэнэ гэдгийг ч онцлов.

 

      Тус хоёр орны хамтын ажиллагааны төсөл тогтвортой байгааг ч олон улсын шинжээчид өгүүлж буй. ОХУ хоёр орны газрын тос, байгалийн хий, цөмийн эрчим хүч, усан цахилгаан, санхүү, технологийн шинэчлэл, агаарын тээвэр, сансрын салбар, ОХУ-ын Алс Дорнод дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхээр ийнхүү нэгэнт зам нь шулуудаад байгаа билээ. Албан ёсны мэдээллийн хувьд бол нэг иймэрхүү болж өнгөрчээ. Харин хоёр их гүрний томчууд хөшигний ард юу ярьсан бэ гэдэг нь оньсого хэвээр үлдлээ.

 

А.Гал

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • хуягаа (112.72.13.185)

    2014-12-17

    хятадыг хятад гэж бичиж бай..бид өвөрмонгол биш. дундад улс гэж ярих нь буруу.