Тэшүүрчид Алматаг зорив

Дэлхийн оюутны аварга шалгаруулах хоёр дахь удаагийн тэшүүрийн тэмцээн Казакстаны Алмата хотноо энэ сарын 18-22 нд болно. Тэмцээнд Норвеги, Итали, Польш, Эстон, Беларус, ОХУ, Кыргызстан, Монгол, Швед, Хятадын Тайвань, Нидерланд зэрэг 20-иод орны 150 гаруй тамирчин оролцох юм. Тэмцээн Алмата хотын дэлхийд алдартай “Медеу” тэшүүрийн 6500 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд болох аж. 

Дэлхийн оюутны аваргын тэшүүрийн энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцох хоёр тамирчин, нэг дасгалжуулагчийг Монголын оюутны спортын холбоо, Монголын Тэшүүрийн холбооноос хамтран бэлтгэж оролцуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ удаагийн аварга шалгаруулах тэмцээн нь тус хотноо 2017 онд явагдах дэлхийн оюутны өвлийн Универсиад их наадмын өмнөх томоохон сорил тэмцээн болж буйгаараа чухал онцлог юм. 
 


Ц.ЗОЛБОО
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)