Оросын Төв банк бодлогын хүүгээ 17 хувьд хүргэлээ

Оросын Төв банк өчигдрөөс 10.5 байсан бодлогын хүүгээ 17 хувь болгон огцом нэмэгдүүлжээ. Энэ нь рублийн гадаад валюттай харьцах ханш огцом унаж, инфляцийг хөөрөгдөх эрсдэл нүүрлэсэнтэй холбоотой аж. Үүнтэй зэрэгцээд ам.долллартай харьцах рублийн ханш энэ долоо хоногт 66 рублиэс давсан байна. Оросын Төв банк энэ сарын 11-ний өдөр бодлогын хүүгээ 9.5 байсныг 10.5 хувь болгон өсгөсөн бөгөөд энэ оны эхэнд 5.5 байсныг удаа дараалан нэмсэн байна. Оросын Төв банк рублийн гадаад валюттай харьцах ханшийг барихын тулд энэ он гарснаас хойш 70 гаруй тэрбум ам.доллар зарцуулсны 4.5 тэрбумыг энэ сарын эхний арван хоногт зах зээлд арилжсан гэнэ. Түүнчлэн Дэлхийн банкнаас Оросын эдийн засгийн төлөв байдал 2015-2016 онд ямар байх тухай шинэ тайлангаа энэ сарын эхээр гаргасан бөгөөд өмнөх таамгуудтай харьцуулахад нэлээд тааруу үнэлгээ өгчээ. Тухайлбал, өмнөх тайланд Оросын эдийн засаг ирэх онд зогсонги байдалд орох тухай өгүүлж байсан бол энэ удаа буурах магадлалтайг өгүүлсэн байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)