“Украин бол Европ дахь хамгийн авлигажсан улс” гэв

Украины Эдийн засгийн хөгжил, худалдааны шинэ сайд Айварас Абромавичус “Украин бол Европ дахь хамгийн авлигажсан улс бөгөөд бид энэ байдлыг засах хэрэгтэй” хэмээн “AFP” агентлагийн сэтгүүлчид ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Түүнчлэн өөрийн удирдаж буй яамыг“Хүнд суртлын мангас” хэмээн нэрлэж, тус байгууллагыг тараах хэрэгтэй гэж үзсэн байна. Үүнээс гадна Украины Сангийн сайд Наталия Яресько “AFP” агентлагийн сэтгүүлчтэй ярилцахдаа “Киев дэх удирдлага өнгөрсөн үеийг үгүй хийж, эдийн засаг дахь төрийн үүргийг эрс бууруулахыг зорьж байгаа тухай өгүүлсэн аж. Тэрбээр “Бидэнд илүү итгэдэг болгохын тулд өөр арга байхгүй. Бидэнд олон улс дахь түншүүдийн маань дэмжлэг хэрэгтэй” гэжээ. Н.Яресько өмнө нь“The Wall Street Journal”-д өгсөн ярилцлагадаа энэ сардаа багтаж төсөв болон шинэчлэлийн тухай багц хуулийг баталж чадвал ОУВС-ийн удирдлагыг ятгаж, ойрын хугацаанд олгох зээллэгийн гурван тэрбум ам.долларыг шуурхай шилжүүлэх асуудлыг шийдвэрлүүлнэ гэдгээ ярьсан байна. Украины тал ОУВС-аас зээлэх гурван тэрбумыг Оросоос авсан шатдаг хийн өрөө барагдуулахад зарцуулах аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)