Хар арьстнуудын өшөөг авч, хоёр цагдааг хөнөөжээ

АНУ-ын Нью-Йорк хотноо28 настай Исмаил Абдулла Бринсли хэмээх этгээд цагдаагийн хоёр ажилтныг хөнөөжээ. Үүнийхээ дараа тэрбээр амиа хорлосон байна. Гэмт этгээд энэ үйлдлээ өмнө нь амь насаа алдсан хар арьст иргэдийн өш хонзонг авч байгаа гэдгээр тайлбарлажээ. Бринсли өнгөрсөн бямба гаригийн өглөө Бруклин дүүрэгт цагдаа нарыг отож байгаад буудан хөнөөхөөсөө өмнө “In-stagram” сайтад энэ тухайгаа бичсэн аж. Бичвэрт тэрбээр гар бууныхаа гэрэл зургийг тавьж, “Бидний нэгийг хөнөөсөн хоёр гахайд далавч өгөх гэж байна” гэдгээ өгүүлсэн байна. Үүнээс гадна бичлэгтээ “Цагдааг бууд”, “Эрик Гарнер амгалан нойрс”( #ShootThePolice, #RipEricGarner) зэрэг/түлхүүр үг/ оруулсан байжээ. Эрик Гарнер хэмээх 43 настай хар арьст эрийг өнгөрсөн долдугаар сард цагаан арьст цагдаагийн ажилтан гудамжинд саатуулах явцдаа боож, амийг нь хөнөөсөн аж. Гэвч Тангарагтны шүүхээс өнгөрсөн сард түүнийг гэм буруугүй гэсэн тогтоол гаргасан юм.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)