Араар нь тавьсан нөхрийнхөө нууц эрхтэнийг нь тасалжээ

Хятадын нэгэн эмэгтэй өөрийн нөхрийн ичимдэгийг хоёр удаа тайрчээ. Энэ хэрэг явдал уржигдар болсон байна.

 

21 настай Фен Лун гэдэг энэ бүсгүй өөрийн 32 настай нөхөр Фань Луныг араар нь тавьж байна гэдгийг мэдсэн аж. Нөхөр нь түүний гар утаснаас нууц амраг руугаа мэйл илгээчихээд мессенжерээс гаралгүй орхижээ. Тиймд бүсгүй түүний шалиг явдлын тухай мэдчихсэн байна.

Галзууртлаа уурласан бүсгүй унтлагын өрөө рүүгээ хар хурдаараа гүйж ороод нөхрийнхөө бэлэг эрхтэнийг хайчилж орхижээ. Фань Луныг яаралтай эмнэлэгт хүргэснээр эмч нар түүний эрхтэнийг эргүүлж оёсон байна. Хартай эхнэр нь эмнэлэгийн өрөөнд нь явж ороод ичимдэгийг нь дахиж тасдаад цонхоор чулуудчихсан аж.

 

Үүний дараа бүсгүй эмнэлгээс гарч зугтахыг оролдсон ч цусаа савируулсан нөхөр нь түүнийг гарах хаалганы дэргэд гүйцэж очоод салам нүджээ. Өдгөө Фен Лун бусдын эрүүл мэндэд ноцтой хор хохирол учруулсан тул саатуулагдсан байгаа гэнэ.

 

Бэлэг эрхтэнийг олоогүй тул дахин оёх ажиллагааг хийж чадаагүй байна. Цагдаа нар шалиг эрийн “дүрсгүй” эрхтэнийг гудамжны нохой юм уу муур зооглосон байх гэж таамаглав. Фань Лун таван хүүхдийн эцэг гэнэ. Түүний нууц амраг болох 21 настай Жан Хун амрагаа илднээсээ салсан гэх мэдээлэлд тайван ханджээ. “Тэр чинь таван хүүхэдтэй шүү дээ” гэж тэрбээр хэнэг ч үгүй хэлсэн аж.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Zochin (112.72.13.197)

    2015-01-21

    Xyatad uls neg xyyxed Bodlogo barimtaldag biz dee .yun tavan xyyxed ve