74 настай гавьяат тамирчин Эверэстэд авирна

Уулын спортын олон улсын хэмжээний мастер, олон улсын шилдэг уулчин, Монгол Улсын Гавьяат тамирчин, Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургагч багш, ахмад тамирчин Т.Гүррагчаа энэ оны 4-5 дугаар сард Эверэстийн ноён оргил Жомолунгмад авиралт хийхээр бэлгэлдээ гараад байгаа гэнэ. Уг авиралтын төлбөр, замын зардал нийтдээ 110 сая орчим төгрөг болж байгаа юм байна. Тиймээс энэхүү мөнгийг олохын тулд Онцгой байдлын ерөнхий газар, Уулын спортын холбооноос санаачлан “Монголчууд Эверэстийн оргил өөд хамтдаа” хандивын аян зохион байгуулж багаа ажээ. Гавьяат тамирчин Т.Гүррагчаа “Цаст Гималайн ноён оргилыг тойроод 8000 метрээс дээш өндөртэй 14 салбар оргил байдаг. Түүний “Мерапека”, “Лобуче” гэх хоёр оргилд 2001 онд, Казакстан, Киргызстаны хил дээр оршдог далайн төвшнээс дээш 7010 метрийн өндөртэй “Хан тэнгэр” оргилд 1990 онд авирч байсан. Миний хувьд нас гэдэг зүгээр л тоо. Би Эверэстэд авирч чадна. Намайг дэмжээрэй” гэв. Түүнчлэн Эверэстийн ноён оргил Жомолунгма далайн түвшнээс дээш 8850 метр өндөр бөгөөд 74 настай уулчин авирч гарсан түүх одоогоор үгүй аж.

 

Ц.ЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)