Дархан-Уул аймагт дадлага сургалт зохион байгууллаа

Дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа Эбола вирусын халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор 2 өдрийн дадлага сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтыг Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газрын мэргэжилтнүүдтэй хамтран аймаг, сумын Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Боловсролын газар зэрэг 11 байгууллагын 50 гаруй албан хаагчдыг хамруулав.

 

Сургалтанд ХӨСҮТ-ийн Тархвар судлаач эмч Ц.Сэлэнгэ, н.Болормаа нар сургагч багшаар ажиллаж, “Олон улсын эрүүл мэндийн дүрэм”, “Эбола вирусын халдварын үед ажиллах заавар, халдвар хамгааллын дэглэм” сэдвээр шинэ мэдээлэл өглөө. Мөн Аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөний тодотгол, “Эбола вирусын халдвараас сэргийлэх талаар хийсэн үйл ажиллагааны тайлан, мэдээлэл”-ийг байгууллагууд илтгэв.

 

 

Сургалтын 2 дахь өдөр үзүүлэх сургалт хийлээ. Ингэхдээ, Аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт, Африкийн орнуудаар аялаж байгаад ирсэн иргэн Д Эбола вирусын халдвараар өвчилсөн тухай цагийн байдлыг зарлаж, өвчтөнг эмнэлэгт авчирахаас эхлэж авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай үзүүлэх сургалтыг зохион байгуулав. Мөн цагийн байдалтай холбогдуулан Эбола вирусын халдварын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэргэжлийн алба, ангиуд 5 бүлгээр ажиллаж, хийсэн үйл ажиллагааны тухай илтгэлийг танилцуулав. Энэхүү сургалт нь Эбола вирусын халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах талаар ажилтан, албан хаагчдын мэдлэг, мэдээлэл, ур чадварыг сайжруулсан, салбаруудын хамтын ажиллагаа, цаашид бэлэн байдлыг хангах талаар анхаарч шийдвэрлэвэл зохих асуудлуудыг тодорхойлсон ач холбогдолтой сургалт боллоо.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • tsolmon (124.158.109.232)

    2015-01-29

    sain bna. ih l uym surch uldej bgaa daa Tsaashdiin ajild ni amjilt