2015 онд Голомт банкны 20 жилийн ой тохиож байна

Монголын ууган арилжааны банкуудын нэг болох Голомт банк нь 1995 оны 3-р сарын 6-нд тулгын чулуугаа тулж байсан бол өдгөө Монгол улсын хөгжлийн голомт, эдийн засгийн цохилох зүрх нь болж, амжилт ялалтын 20 жилийн түүхээ эрхэм харилцагч та бүхэнтэйгээ хамтдаа бичжээ.

 

Олон улсын төлбөрийн картын системийг Монголд анхлан нэвтрүүлсэн Голомт банк, дэлхийн мэдээллийн технологийн дэвшилд тулгуурласан, шилдэг шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг тогтмол нэвтрүүлж ирсэн тул “АНХДАГЧ-БҮТЭЭГЧ” банк гэсэн алдрыг харилцагчдаасаа зүй ёсоор хүртсэн юм.

 

Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк нь төр засгийн бодлого шийдвэрийг тогтмол дэмжин ажиллаж ирсэн төдийгүй бизнес эрхлэгчдийн найдвартай түнш, хөрөнгө оруулагчдын эрсдэлгүй гүүр нь байж уул уурхай, хөдөө аж ахуй, дэд бүтэц, спорт, соёл урлаг гээд бүхий л салбарт оновчтой хөрөнгө оруулалт хийн, бүтээн байгуулалтыг өрнүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэн эх орныхоо хөгжлийг түүчээлж ирлээ.

 

Голомт банкны ололт амжилтууд болон санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүдийг үндэслэн дэлхийн банк санхүүгийн салбарын нэр хүндийг тодорхойлогч байгууллагууд үргэлж “ШИЛДЭГ“-ээр өргөмжилж ирсэн нь 600.000 гаруй харилцагч та бүхний маань бидэнд хүлээлгэсэн өндөр итгэлийн үр шим тул 1800 гаруй Голомтчуудынхаа нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна.

 

 

Эрхэм харилцагч танд Голомт банк үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн баярын мэндийг хүргэе!

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)