В.Листьевийн хөнөөсөн хэргийг хаахгүй

Москва хотноо 20 жилийн өмнө буюу 1995 оны гуравдугаар сарын 1-ний өдөр ОРТ телевизийн ерөнхий захирал Владислав Листьевийг буудан хөнөөсөн. ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны төлөөлөгч В.Маркин “Энэ хэргийн бүх хамсаатан, захиалагчийг тогтоох шуурхай арга хэмжээ авч байна. В.Листьевийг амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх хүртэл хаахгүй” хэмээн уг хэргийн мөрдөх ажлын талаар мэдээлэл өгчээ. В.Листьевийг Новокузнецкийн гудамжинд гэрийнх нь орцонд буудсан. ОРТ телевизийн захирлын хувьд тухайн үед телевизийн хөтөлбөрийн үзэл баримтлал боловсруулах ажилтай холбоотойгоор захиалгат аллагын золиос болсон гэх хувилбар хамгийн үндэслэлтэй гэж мөрдөгчид үздэг. В.Листьев тус сувгийн захирлаар ердөө 33 өдөр ажиллажээ. Орост 1995 оны гуравдугаар сарын 2-ны өдрийг гашуудлын өдөр хэмээн зарласан. Энэ өдөр тухайн үеийн Ерөнхийлөгч Б.Ельцин Останкинод очиж, алуурчдыг олж, зохих шийтгэлийг нь оноох талаар бүхнийг хийнэ гэдгээ амласан байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.229.122.220)

    2015-03-02

    Оросын ерөнхийлөгчийн нэр хүндийг унагахыг оролдсон АНУ болон барууныханы үйлдсэн хэрэг.Аргаа барахдаа хэн нэгний амийг хөнөөх нь ердийн үзэгдэл шүү дээ.

  • irgen (103.26.195.246)

    2015-03-02

    Putin ooroo zahialga ogoj aluulsan yom chini you gej oldoh yom be?