Египет ХАМАС хөдөлгөөнийг алан хядах байгууллага хэмээн үзжээ

Египетийн эрх баригчид Палестины ХАМАС хөдөлгөөнийг алан хядагч байгууллага хэмээн үзэхээр болжээ. Каир дахь шуурхай асуудал эрхэлсэн тусгай шүүх тус улсын хуульчдаас гаргасан нэхэмжлэлийн дагуу энэхүү шийдвэрийг гаргасан байна. Тус шүүхээс өмнө нь Газын зурвасыг хянадаг ХАМАС хөдөлгөөний “Иззэддин аль-Кассамын” хэмээх цэргийн жигүүрийг өнгөрсөн нэгдүгээр сард алан хядаг байгууллагын жаг-саалтад оруулсан аж. Шүүх тус байгууллагын дайчдыг Еги петийн нутагт хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэжээ. Египетийн эрх баригчид ХАМАС хөдөл гөө нийг өнгөрсөн оны гуравдугаар сард тус улсын нутагт хууль бус хэмээн зарласан боловч алан хядагч байгуул лагын жагсаалтад оруулаагүй юм. Өнгөрсөн оны зурга дугаар сард “Исламын ахан дүүс” хөдөлгөөн бо лон тус хөдөлгөөний тэргүүн Египетийн Ерөнхийлөгч М.Морсиг засгийн эрхээс түлхэн унагасан. Үүний дараа тус улсад аюулгүй байдлын нөхцөл хурцдаж, Си найн хойгт гол төлөв үйл ажиллагаа явуулдаг хэт дав рах үзэлтэй байгууллагууд идэвхэжсэн юм. Тэдгээр байгууллагын дайчдын дайралтад тус улсын хэдэн зуун цагдаа, цэргийн албан хаагч өртөж, амь насаа алдсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)