А.Меркель “Нормандын дөрвөл”-ийг Берлинд урив

“Нормандын дөрвөл” гэгддэг Ангела Меркель, Франсуа Олланд, Петр Порошенко, Владимир Путин нар өчигдөр санал бодлоо утсаар солилцлоо. Энэ үеэр Германы Канцлер Ангела Меркель “Нормандын дөрвөл”-ийг гуравдугаар сарын6-нд Берлинд Украины асуудлаар зөвлөлдөхийг урьжээ. Украины эрх баригчид Донбасс дахь төрийн эргэлтэд сэтгэл хангалуун бус ард түмний эсрэг цэргийн ажиллагааг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхэлсэн билээ. НҮБ-ын мэдээлснээр, уг мөргөлдөөний улмаас зургаан мянган гаруй энгийн иргэн амь насаа алджээ. Мөн Украины хямралыг шийдвэрлэхийн тулд ОХУ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны орнууд Минск хотод олон талт асуудлаар хэлэлцсэн юм.

 

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • bat (103.242.47.6)

    2015-03-04

    Oros ukrain 2 germanaar asuudlaa shiiduuleh hereggui l um bga um da

  • зочин (103.26.193.34)

    2015-03-04

    Украйны Засгийн газар хэнээс ч хараат бусаар ажиллаж, Нормандын хэлэлцээр ёсоор цэргийн хүнд техникээ татах ёстой.

  • Өндөр болгох нууц (112.72.13.97)

    2015-03-04

    15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮