Ерөнхийлөгч Н .Мадуро онцгой эрх эдлэхээр болжээ

Ерөнхийлөгч Н .Мадуро энэ оныг дуустал бие даан тогтоол гаргаж, улс орноо шууд удирдах онцгой эрх эдлэхээр болжээ. Венесуэлийн Үндэсний Ассамблейгээс сайшааснаар тэрбээр ийм эрх эдлэх болсон байна. АНУ-ын эрх баригчид тус улсын түшмэдийн эсрэг хориг арга хэмжээ авсны дараа Н.Мадуро ийм өөрчлөлт хийх хэрэгтэйг мэдэгдсэн аж. Тэрбээр тус улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буй Вашингтоны зүгээс ирэх аюул заналаас сэргийлэхийн тулд онцгой эрх эдлэх шаардлага бий болсон гэдгийг өгүүлсэн байв. Шинэ хуулийг“Империалистын эсрэг, Энхтайвны төлөө хууль” хэмээн нэрлэжээ. Харин сөрөг хүчний зүтгэлтнүүд түүнийг нөхцөл байдлыг ашиглан эрх мэдлээ нэмэгдүүлж, ард иргэдийг Венесуэлд тулгарсан эдийн засгийн бодит бэрхшээлээс сатааруулах зорилготой гэж дүгнэсэн байна. Шинэ хуулийн дагуу Ерөнхийлөгч парламентаас хамаарахгүйгээр бие даан хууль гаргах эрх эдэлнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)