“Солиотой” математикч эрд Абелевийн шагнал олгов

Норвегийн шинжлэх ухааны академиас олгодог Абелевийн шагналыг АНУ-ын математикч Жон Форбс Нэш, Луис Ниренберг нарт олгожээ. “Нэш болон Ниренберг нар XX зууны шилдэг матемитикчдын төлөөлөл” хэмээн Абелевийн хорооноос мэдэгджээ. Тэд шугаман бус дифференциал тэгшитгэлийн онолд хувь нэмрээ оруулсан эрдэмтэд юм. Жон Форбс Нэш “Тоглоомын онол”-ын ажлаараа 1994 онд Нобелийн шагнал хүртсэн байна. Тэрбээр Холливудын жүжигчин Рассел Кроу гол дүрийг нь бүтээсэн “Төгс оюун ухаан” киноны“Солиотой” математикчийн бодит дүр ба энэ жил86 настай билээ. Жон Форбс Нэш  1958 оноос хойш шизофрен өвчтэйгөө тэмцэж байгаа ажээ.

 

Х.ЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.229.123.242)

    2015-03-27

    teneguud buruu hund ugsun baina avligadsan baih, 20 myangan huvisagchaaraa manai bayartsogt avah yostoi baisan, shuuhdeh yostoi