Гвинейд онц байдал зарлалаа
- 2015-03-30
- Дэлхий
- 0
Гвинейд эболагийн өвчний тархалттай холбоотойгоор тус улсын Ерөнхийлөгч Альфа Конде зарим мужид45 хоногийн хугацаатай онц байдал зарлажээ. Өвчний шинэ тохиолдол гарсан эмнэлгүүдэд хөл хорио тогтоож, нас барагсдыг оршуулах талаар шинэ журам баталсан байна. Гвиней улсад 2013 оны арванхоёрдугаар сард эбола өвчин тархсан юм. ДЭМБ-аас энэ оны нэгдүгээр сард эбола өвчин тархсан орнуудад халдварын шинэ тохиолдлын тоо буурч буйг тэмдэглэсэн. Гэвч үүний дараа Либери, Сьерра Леон болон Гвиней улсад халдварын шинэ тохиолдлууд гарсан юм. Гвинейн Ерөнхийлөгч шаардлагатай гэж үзвэл иргэдийн шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах хүртэл онцгой арга хэмжээ авна гэдгээ мэдэгджээ. Гвинейд эбола өвчний халдвар гарснаас хойш онц байдал зарласан анхны тохиолдол энэ юм.
Сэтгэгдэл (0)