Баруун-Уртын 1-р сургуулийн 90 жилийн ой болно

 

 

        Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Д.Сүхбаатарын нэрэмжит нэгдүгээр дунд сургуулийн 90 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Тус сургуулийнхан 90 жилийн тэгш ойгоо тохиолдуулан “Эрдмийн өргөөний эгшиглэнт аялгуу” багш сурагч, төгсөгчдийн хамтарсан тоглолтыг дөрөвдүгээр сарын 19 буюу энэ ням гарагийн 15 цагт UB palace-ийн концертын их танхимд зохион байгуулах гэж байгаа аж.

 

Сүхбаатар аймгийн Баруун-Уртын нэгдүгээр сургуулиар овоглосон үе үеийн эрдэмтэн багш, ажилтан ажиллагсад төгсөгчдийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Тоглолтын билетийг Сүхбаатар аймгийн төлөөлөгчийн газар, UB palace-ийн касснаас авах юм байна. Харилцах утас : 96510909 89828558/

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)