Их мастер Ц.Батчулуун тэргүүлж байна

Шатрын улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 55, эмэгтэйчүүдийн 47 дахь тэмцээн үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 12 шатарчин тойргийн журмаар өрсөлдөж байгаа юм. Эрэгтэйчүүдийг долоон өргийн дараах байдлаар их мастер Ц.Батчулуун 5,5 оноогоор тэргүүлж, ФИДЕ мастер С.Билгүүн, их мастер Б.Хатанбаатар, олон улсын хэмжээний мастер Н.Баттулга нар 4,5 оноогоор удаалж байна. Эмэгтэйчүүдийн зургаан өргийн дараах байдлаар олон улсын хэмжээний мастер Б.Анхчимэг, Д.Янжиндулам нар таван оноогоор тэргүүлж байгаа бол их мастер Ү.Үүрийнтуяа, ФИДЕ мастер Т.Мөнхзул нар дөрвөн оноогоор удаалж байна. Энэ жилийн шатрын улсын аваргууд ирэх ням гаригт тодорно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • unshigch (178.192.232.37)

    2015-04-24

    haluun baiar hurgei