НҮБ, Европын холбооны удирдлага Газрын дундад тэнгист очно

Европын холбооны удирдах албан тушаалтнууд Италийн тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцоор Газрын дундад тэнгист аялж, амь насаа алдсан цагаачидтай эв санаа нэгтэй гэдгээ өнөөдөр илэрхийлнэ. Хөлөг онгоцон дээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, Италийн Ерөнхий сайд Маттео Ренци болон Европын холбооны Гадаад хэрэг эрхэлсэн дээд төлөөлөгч Федерика Могерини нар ирж хүндэтгэл үзүүлнэ гэдгийг Европын холбооны удирдлагаас мэдээлсэн байна. Ливийн эрэг орчим өнгөрсөн долоо хоногт Европт цагаачлахыг зорьсон750 гаруй цагаач нэг дор живж, амь насаа алдсан юм. Ливи улсыг бөмбөгдөж, Төрийн тэргүүнийг нь хөнөөхөд Европын томоохон орнууд АНУ-д хүч хавсарснаар тус улсад эмх замбараагүй байдал газар авч, цагаачдын урсгал эрс нэмэгдсэнийг олон нийтийн байгууллагууд өгүүлдэг. Үүнээс гадна тус бүс нутагт Арабын хавар хэмээх хөдөлгөөн өрнөснөөр Европын орнуудын хувьд нэн чухал худалдааны түнш, бараа бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл нь хумигдаж, дэлхийн эдийн засаг дахь Европын холбооны байр суурь суларчээ. Харин одоо тус холбооны удирдлагууд Европт хөл тавихын тулд жижигхэн завинд суун амь насаа дүйж, тэнгист гарах цагаачдын урсгалыг цөөлөх талаар хэлэлцэж эхэлсэн. Тэд энэ зорилгоор Ливийн эрэг орчим хууль бус наймаа эрхэлж, хүн тээвэрлэдэг наймаачдын моторт жижиг завиудыг тэнгист гарахаас нь өмнө бөмбөгдөж, устгах төлөвлөгөө боловсруулсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)