“Боко Харам” бүлэглэл “Исламын улс”-ын нэрийг авчээ

Нигери дэх “Боко Харам” алан хядах бүлэглэлийнхэн өөрсдийгөө “Исламын улсын Баруун Африк дахь муж” (ИУБАМ) хэмээн нэрлэхээр болсныг Британийн“Индэпэндент” сонинд өгүүлжээ. Сонинд өгүүлснээр “Боко Харам” бүлэглэл нийгмийн цахим сүлжээгээр тарааж буй мэдээлэлдээ ИУБАМ хэмээх нэр хэрэглэх болсон байна. “Боко Харам”-ын удирдагч өнгөрсөн гуравдугаар сард “Исламын улс” бүлэглэлд үнэнч зүтгэнэ гэдгээ тангарагласан юм. “Боко Харам” нэрийг араб хэлнээс орчуулбал “Барууны боловсрол нүглийнх” гэсэн утгатай аж. “Боко Харам” бүлэглэл сүүлийн хэдэн жилийн турш исламын шашинтнууд гол төлөв амьдардаг Нигерийн хойд хэсэгт тусгаар улс байгуулахын төлөө тэмцэж байгаа юм. Хүний эрхийн төлөө байгууллагынхны мэдээллээс үзэхэд тус бүлэглэлийн үйл ажиллагааны уршгаар сүүлийн 15 сарын хугацаанд 5500, 2009 оноос хойш нийт 14 мянган энгийн иргэн амь насаа алджээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • МУСЛИМ (193.153.126.151)

    2015-04-29

    jamaat ahl assunna wa aljamaa li daawa wa aljihad ЭНЭ БОЛ ЖИНХЭНЭ НЭР НЬ БОЛХООС БОКО ХАРАМ БИШ ШҮҮ ДЭЭ.БОКО ХАРАМ ЧИНЬ БАРУУНЫХНЫ Л ДОРОМЖИЛСОН УТГАТАЙ НЭР БОЛХООС ЯМАР Ч ХАМААГҮЙ ЗҮЙЛЭЭ.ТА НАР МЭДЭХГҮЙ БОЛ БҮҮ ЭНЭ ТАЛААР БИЧИЖ БАЙ