Өнөөдрийн тоглолтын гол баатрууд бол Спөрсийн сэлгээ...

Хойд Америкийн үндэсний сагсанбөмбөгийн холбооны плей-оффын өрнөд бүсийн тэр дундаа Лос Анжелес Клипперс талбай дээрээ Сан Антонио Спөрс багийг хүлээн авч тоглолоо. Тоглолт эхнээсээ төгсгөл хүртэл ширүүн өрсөлдөөнтэй явагдсан билээ. Харин тус тоглолтонд Спөрсийн дасгалжуулагч Грегг Попович 2-р үе дуусахад 4 минут мөн 3-р үе дуусахад 3 минут дутуу байхад Hack-a-Jordan амжилттай хэрэгжүүлж оноог холдуулалгүй харин өөрсдөө илүү гарсан. Ингээд тус тоглолтонд талбайн зочид болох мөн өнгөрсөн жилийн аваргууд 111:107 харьцаатай хожсоноор цувралыг 3:2 тэргүүлж эхэллээ. Дараагийн тоглолт Спөрсийн талбай болох АТ & Т центрт болно. Тус тоглолтуудад Спөрс Клипперсээс илүү зүйл нь гэвэл сэлгээний тоглогчид юм. Өнөөдөр Спөрсийн сэлгээ 48 оноог авсан бол харин Клипперс-н сэлгээ 17 оноог авсантай энэ тоглолтын хожил хожигдолтой шууд хамааралтай. Тоглолтын дундуур тайлбарлагч нар чөлөөт шидэлт оруулахгүй баг хожихгүй гэдэг бичэгдээгүй хууль байдаг хэмээн хэлсэн. Тэр нь ч биелэлээ олж Клипперс багаараа чөлөөт шидэлтийг 26-42 буюу 61.9%, Спөрс 28-37 75.7%-тай гүйцэтгэсэн. 

 

Тоглолтын дараа Тим Данкан: Их хүнд хэцүү тоглолтын ард гарлаа. Одоо бид гэртээ хариад энэхүү цувралыг дуусгахыг хичээх болно. Манай баг өнөөдөр багаараа их гайхалтай ажиллаж тоглосон. Би одоо гэртээ харихыг л хүсэж байна. За баярлалаа

 

 

Эх сурвалж: Ssport.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)