“Исламын улс”-ын дайчид 300 хүнийг цаазалжээ

“Исламын улс” бүлэглэлийн дайчид Иракийн Мосул хотоос баруун зүгт орших Таль Афар дүүрэгт езидийн шашин шүтдэг 300 хүнийг цаазалжээ. Иракийн дэд Ерөнхийлөгч Усама аль-Нужаифи энэ үйл явдлыг“Аймшигтай, зэрлэг үйлдэл” хэмээн буруутгасан байна. “Исламын улс”-ын дайчдын гарт мянга орчим езидийн шашинтан өнгөрсөн онд олзлогдсоноос хэдэн зууг нь цаазалсан аж. Энэ оны нэгдүгээр сард Иракийн Киркук хотын ойролцоо олзонд байсан есидийн шашинтнуудас хөгшид, шархтан гол төлөв200 гаруй хүнийг суллаж, Курдийн автономит мужийн эрх баригчдад хүлээлгэн өгчээ. Езидийн шүтлэг нь бөө мөргөл, Иудаизм, Христийн шашны бүрдэл хэсгийг өөртөө багтаасан бие даасан шашны урсгал юм. “Исламын улс” алан хядах бүлэглэлийг2006 онд байгуулсан. Тус бүлэглэл нь 2014 онд Ирак, Сирийн нутгийн нэг хэсгийг эзэлж, бие даасан халифат улс байгуулснаа зарласан юм. Иракийн Мосул хотыг тэд өөрийн нийслэлээ гэж үздэг ажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)