Цагаан ордон Анжей Дудатай найрсаг харилцана

 

Польшийн Ерөнхийлөгчийн сонгуульд Хууль цааз, шударга ёс намаас нэр дэвшсэн Анжей Дуда 51,55 хувийн саналаар ялалт байгуулсан билээ. Ийнхүү сөрөг хүчнээс нэр дэвшиж ялалт байгуулсан Дудад Цагаан ордон баяр хүргэж, хоёр талын үндсэн дээр НАТО-гийн хүрээнд Польшийн шинэ эрх баригчидтай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Энэ тухай Цагаан ордны мэдэгдэлд “Бид тавдугаар сарын 24-нд Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Анжей Дудад баяр хүргэлээ. Бүс нутаг дахь эрх чөлөө, ардчиллын загварыг хадгалахад польшууд хувь нэмрээ оруулсныг сонгуулийн дүн харууллаа. Ардчиллын үнэт зүйлсийг дэмжих, үндэстэн хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тал дээр шинэ Ерөнхийлөгч Анжей Дуда манай улстай хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна” гэжээ. Мөн Польш бол Транс Атлант дахь АНУ-ын гол түнш, НАТО-гийн тууштай холбоотон гэдгийг онцолсон байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)