Тбилиси хот үерт автлаа

Гүржийн нийслэл Тбилиси хотноо үерийн улмаас амь насаа алдсан хүний тоо долоо болжээ. Их хэмжээний бороо орж, уулын хавцалд орших Вере гол эргээсээ хальснаас орон сууцнуудын хонгил, нэгдүгээр давхар усанд автсан байна. Энэхүү гамшигт амь насаа алдагсдын дөрөв нь эмэгтэй, гурав нь эрэгтэй аж.

 

Мөн нийслэл хотын амьтны хүрээлэн усанд автсанаас торонд байсан амьтад сул гарч, тэднийг гаднах хашаан дотор хашихын тулд ажилтнууд чадах бүхнээ хийж байгаа гэнэ. Гэсэн хэдий ч амьтны хүрээлэнгийн хашаанаас зургаан бар, зургаан арслан, долоон баавгай, 13 чоно, матар, усны үхэр зэрэг олон тооны амьтан зугтжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)