Цагаан ордон Кубтай дипломат харилцаагаа сэргээнэ
- 2015-07-02
- Дэлхий
- 0
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа Кубтай хэлэлцээр хийсний үр дүнд 50 жилийн өмнө цуцалсан дипломат харилцаагаа сэргээснээ өчигдөр зарлалаа. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хэлсэн байна. Тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Гаванад энэ сард айлчилж, Кубад суух ЭСЯ-аа нээн далбаагаа мандуулах аж. Гэхдээ одоогоор хэдийд гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Ингэснээр хүний эрхийн асуудлаас болж хагас зууны тэртээгээс харилцаа нь царцаад байсан тус хоёр улс ЭСЯ-даа харилцан нээх бөгөөд хуулийн дагуу бол Төрийн департамент ЭСЯ-ыг нээх гэж буй тухайгаа Конгресст 15 хоногийн өмнө мэдэгдэх учиртай ажээ. АНУ, Куба хоёр улс 2013 оны дундуур харилцаагаа сэргээх талаар нууцаар хэлэлцэж эхлэн, 2014 оны арванхоёрдугаар сарын 17-нд Обама, Кастро нар энэ талаар анх мэдэгдсэн байна. Түүнээс хойш хэд хэдэн уулзалтаар уг асуудлыг баталгаажуулжээ.
Сэтгэгдэл (0)