Египет“Исламын улс”-ыг бүрэн зайлуулах хүртлээ цэргийн ажиллагаа явуулна
- 2015-07-03
- Дэлхий
- 0
Египетийн армийн зүгээс тус улсад үймээн самуун дэгдээгээд буй “Исламын улс” бүлэглэлийнхнийг Синайн хойгоос бүрмөсөн зайлуулах хүртлээ цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлнэ хэмээн мэдэгджээ. Өнгөрсөн оны аравдугаар сард лалын зэвсэгт дайчид халдлага үйлдсэний улмаас армийн олон арван алба хаагч амиа алдсанаас хойш Египетийн арми тус хойш дээр онц байдал зарлан цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн юм. Өнгөрсөн лхагва гаригт хойг дээр Египетийн армийн цэргүүд“Исламын улс” бүлэглэлийнхэнтэй мөргөлдсөний улмаас100 гаруй хүн амиа алдсаны дунд армийн 17 офицер байжээ. Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Египетийн Засгийн газар, ард түмэн, тэр дундаа хохирогчдын ар гэрийнхэнд хандан болсон явдалд харамсч буйгаа илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл (0)