Б.Тунсаг: “Манчестар Юнаитед” клубийн Парк Жи Суныг урьсан

 

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/ -ноос зохион байгуулж буй эмэгтэйчүүдийн анхдугаар лигийн тэмцээн амжилттай үргэлжилж байна. Тэмцээний талаар МХБХ- ны хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Б.Тунсагаас тодрууллаа.

 

-Хөлбөмбөгийн холбооноос анх удаа зохион байгуулж буй эмэгтэйчүүдийн лигийн тэмцээний хэрхэн үргэлжилж буй талаар мэдээлэл өгнө үү?

 

-Эмэгтэйчүүдийн үндэсний лигт найман баг өрсөлдөж байна. Энэхүү тэмцээнээс шилдэг тамирчдыг сонгож цаашид тив дэлхийн тавцанд өрсөлдөх Монголын эмэгтэй шигшээ багийн тамирчдыг бүрдүүлэх зорилготой. Монголын хөлбөмбөгийн холбоо Япон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Үүний хүрээнд ирэх есдүгээр сараас Японоос дасгалжуулагч ирж, эмэгтэйчүүдийн шигшээ багийг удирдан ажиллахаар болсон.

 

-Та бүхэн саяхан Монгол дахь “Арсенал” клубийн фенүүдэд гэнэтийн бэлэг барьсан. Харин удахгүй “Манчестер Юнайтед” клубийн фенүүдэд бэлэг барихаар ажиллаж байгаа гэсэн. Хэн гэдэг тамирчныг авчрахаар ажиллаж байна вэ?

 

-Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн холбооныхонтой уулзаж, ярилцсан. Монголын хөлбөмбөгийн холбоо энэ удаад Манчестер Юнайтед” клубийн хагас хамгаалагч байсан Парк Жи Суныг Монголд урьсан. Тэд бидний урилгыг хүлээж авсан. Гэхдээ яг ирнэ гэсэн гэрээг хийгээгүй байна.

 

М.УУГАНТАМИР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)