Япон улс “Викилийкс” дэх мэдээллийн талаар тайлбар шаардав
- 2015-08-04
- Дэлхий
- 0
Японы эрх баригчид “Викилийкс” сайтад нийтлэгдсэн мэдээллийн талаар АНУ-аас тайлбар шаарджээ. Энэ тухай Японы Сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын албанаас хэдэн жилийн турш Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон танхимын нь гишүүд, “Мицүбиси” корпорацын удирдлагыг тагнаж, утасны яриаг нь чагнаж байсан тухай баримт, мэдээлэл “Викилийкс” сайтад өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн билээ. “Энэ бүхэн үнэн бол харамсалтай. Бид холбоотнууд” хэмээн Ёсихидэ Суга өгүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)