АНУ-ын хоёр сүмд дэлбэрэлт болжээ

 

АНУ-ын Нью Мексико мужийн Лас-Крусес хотын хоёр сүмд ням гаригийн өглөө хагас цагийн зайтай хоёр дэлбэрэлт болжээ. Эхний бөмбөг баптист сүмийн шуудангийн хайрцаг дотор дэлбэрсэн бол хоёр дахийг нь католик сүмийн дэргэдэх хогийн саванд байрлуулсан байжээ. Дэлбэрэлтийн улмаас хэн нэгэн хохироогүй ч цагдаа нар сүмд байсан номлогч, сүсэгтэн олныг холдуулж, ойр орчныг шалгах явцад өөр тэсрэх бөмбөг илрээгүй аж. Өнгөрсөн зургадугаар сард АНУ-ын Өмнөд Каролина мужийн Чарльстон хот дахь сүмд хар арьст сүсэгтнүүдийг буудаж, 10 хүний амийг хөнөөсөн хэрэг гарсан юм. Энэ хэргийг үйлдсэн Дилан Руф гэгч 21 настай цагаан арьст залуу энэ үйлдлээрээ арьс өнгөний үзлийг дэвэргэж, дайн өдөөх зорилготой байснаа мэдүүлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)