Шинзо Абэ Ялалтын баярт оролцохгүй

 

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Хятадын нийслэл Бээжин хотноо ирэх сарын 3-ны өдөр тэмдэглэх Ялалтын баярын ёслолд оролцохгүй гэдгийг Засгийн газрынх нь хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Мөн Ерөнхий сайд баяр ёслолтой ойрхон Бээжинд айлчлахаар төлөвлөгөөгүйг өгүүлсэн байна. Шинзо Абэ энэ сарын эхэнд NHK тевевизэд өгсөн ярилцлагадаа Бээжинд болох парадад очих эсэхээ эргэцүүлж, энэ үйл явдал нь Японы эсрэг шинж чанартай байх эсэхийг тодорхойлохыг зорьж байгаагаа ярьсан аж. Хятадын эрх баригчид Ялалтын 70 жилийн ойн ёслолд дэлхийн олон орны удирдагчдыг урьсан боловч барууны орнуудын удирдагчид энэхүү баярын ёслолд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.170.68.19)

    2015-08-26

    бут ниргүүлсэн болохоороо ичээ биз дээ