А.Дуда Зүүн Европт НАТО-гийн цэргийн бааз байршуулахыг уриалав

 

Польшийн Ерөнхийлөгч А.Дуда албан тушаалаа хүлээн авсныхаа дараа анхны гадаад айлчлалаа хөрш зэргэлдээ Эстонид хийжээ. Тэрбээр Таллин хотноо хэвлэлийн бага хурал хийх үеэрээ Зүүн Европын орнуудад НАТО-гийн цэргийн баазуудыг байршуулах шаардлагатайг өгүүлсэн байна. Польшийн Ерөнхийлөгч энэ нь түүх, шударга ёсны байр сууринаас харвал зөв хэмээн өгүүлсэн аж. “Бидний хувьд найрсаг цэргийн анги нэгтгэлүүдийг НАТО-гийн бодит хилийн дагуу байршуулахыг санал болгож байна” хэмээн А.Дуда мэдэгджээ. Эстонийн Ерөнхийлөгч Томас Хендрик Ильвес түүний байр суурийг дэмжсэн мэдэгдэл хийсэн байна. Өмнө нь А.Дуда НАТО-гийн удирдлагууд Польшийг бүрэн эрхт гишүүний хувьд бус ердөө буферийн бүс хэмээн тооцдог хэмээн гомдоллосон аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)