Ким Чен Ун хоёр Солонгосын хэлэлцээрийг үнэлэв

 

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун улсынхаа Хөдөлмөрийн намын Цэргийн төв зөвлөлийн өргөтгөсөн хурлыг өнгөрсөн баасан гаригт даргалан хуралдуулжээ. Уг хурлын үеэр Ким Чен Уны хэлсэн үгийг Хойд Солонгосын мэдээллийн төв агентлаг дамжуулсан байна. Тэрбээр хэлсэн үгэндээ хоёр Солонгосын төлөөлөгчдийн энэ сарын 25-нд хийсэн хэлэлцээрийг өндрөөр үнэлж, хоёр Солонгосын дээд хэмжээний хэлэлцээр бол манай үндэстний хувь заяаны төлөөх чухал хэлэлцээр болсныг онцолжээ. Мөн энэ удаагийн онц байдалд, БНАСАУ-ын Хөдөлмөрийн нам стратегийн чухал чиглэл дэвшүүлж, бэрхшээлийг давах шийдвэр гаргалаа гэжээ. Тэрбээр илтгэлдээ, энэхүү хэлэлцээр солонгос үндэстэнд нүүрлээд байсан дайны аюулыг арилгаж, Солонгосын хойг болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалсан болохыг цохон тэмдэглэжээ. Мөн Хойд Солонгосын удирдагч улсынхаа батлан хамгаалах салбарыг хөгжүүлэх, цэрэг дайны хүчин чадлаа төгөлдөржүүлэх шаардлагатайн талаар ярьсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)