22 шөнө тоглоод амьсгал хураажээ

ОХУ-ын Башкир улсын Мөрдөн байцаах газар 22 шөнийн туршид компьютер тоглоом тоглоод нас нөгчсөн 17 настай хүүгийн үхлийн шалтгааныг шалгаж байгаа аж. Учалинск дүүргийн оршин суугч энэ залуу таалал төгссөн нь өнгөрсөн сарын 30-нд тодорхой болжээ.

 

Талийгаач залуу наймдугаар сарын 08-нд хөлөө хугалсан бөгөөд гэртээ хийх юмгүй хэвтэж байсан учраас шөнө болгон компьютер дээр Дота гэдэг тоглоомыг тоглож байсан гэнэ. Наймдугаар сарын 30-нд шилжих шөнө тэрбээр компьютерийн ард сууж байхдаа ухаан алдаж унасан бөгөөд эмнэлэгт хүргэгдэх замдаа таалал төгсчээ.

 

Эх сурвалж www.wikimon.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)