В.Путин Сирид зэвсэгт хүчнээ ашиглах эрхтэй болжээ

 

ОХУ-ын Холбооны зөвлөлөөс тус улсын Зэвсэгт хүчнийг Сирид ашиглахыг Ерөнхийлөгч В.Путинд зөвшөөрсөн шийдвэрийг лхагва гаригийн хуралдаанаар гаргажээ. Оросын Ерөнхийлөгчийн ажлын албаны тэргүүн Сергей Иванов энэ тухай мэдэгдэхдээ Сирид зөвхөн агаарын нисэх хүчнийг ашиглах ба Оросын цэргийн алба хаагчид хуурай замын ажиллагаанд оролцохгүй гэдгийг онцолсон аж. С.Иванов Орос улс Сирийн Ерөнхийлөгч Б.Асадын хүсэлтийн дагуу тус улсад туслахаар болсныг хэлжээ. Мөн ОХУ, ТУХН-ийн орнуудаас гаралтай иргэд “Исламын улс” бүлэглэлд нэгдэж буй нь ийм шийдвэр гаргахад нөлөөлснийг өгүүлсэн байна. “Энэ бол ОХУ-ын үндэсний эрх ашгийн тухай асуудал” хэмээн тэрбээр энэ тухай хэлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (202.72.245.200)

    2015-10-02

    Нэгэнт эхэлчихсэн дайнд өнгөрсн хойно нөхөн зөвшөөрөл өгдөг дулдуйнууд юмаа

  • (202.21.106.125)

    2015-10-02

    оросын эдийн засагт санаа зовсонд баярлалаа хаха муу м*****

  • (112.72.13.1)

    2015-10-01

    хэцүү л дээ эдийн засаг нь хүнд байхад ийм ажиллагаанд орж өөртөө дайсан бэлдэх нь зөв гэж үү энэ арай түргэдсэн байх гэхдээ их улсын эрх ашиг гэж байгаа л байх

  • Mongol ulsiin irgen (103.26.194.15)

    2015-10-01

    OHU mini enh taivan yaj gtoodogiiig ANU d haruulaad ogoorei