Х.Клинтон нөхрөө зоддог байжээ

 

АНУ-ын Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Клинтон нөхрөө зоддог байсан тухай өгүүлсэн ном энэ сарын 13-ны өдөр худалдаанд гарах гэж буйг “Нью-Йорк таймс” сонинд мэдээлжээ. Америкийн Ерөнхийлөгч Ричард Никсоны туслахын алба хашиж байсан улс төрийн зөвлөх Рожер Стоуны бичсэн “Клинтоныхны эмэгтэйчүүдтэй хийсэн дайн” нэртэй номын товч агуулгыг тус сонинд нийтэлсэн байна. Тухайлбал, тэргүүн хатагтай асан Х.Клинтон нөхөртөө болон нууц албаны ажилтнуудад огцом уур омгоо хэрхэн гаргадаг байсныг өгүүлжээ. Уурласан үедээ Х.Клинтон нөхрөө хатуу эд зүйлээр балбаж, цус шүүртэл нь мааждаг байж. Тухайлбал, 1993 онд Ерөнхийлөгч Б.Клинтон жүжигчин Барбара Стрейзандтай уулзсаныхаа дараа хацар дээрээ хумсны том сорвитой үлдсэн аж. Тухайн үед түүнийг сахлаа авч байхдаа нүүрээ зүссэн тухай Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаныхан мэдээлжээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)