Бермудын гурвалжинд алга болсон онгоцны үлдэгдлийг олжээ

 

Жоакин далайн шуурга өнгөрсөн долоо хоногт Багамын арлыг дайрсны улмаас нэг усан онгоц живж, өөр нэг онгоц ор сураггүй алга болсон билээ. Сураггүй алга болсон чингэлэг тээврийн зориулалттай “Эль Фаро” усан онгоцон дээр АНУ-ын 28, Польшийн тав, нийлсэн багийн 33 гишүүн ажиллаж байжээ. Усан онгоцыг эрж хайх явцад АНУ-ын эргийн хамгаалалтын албаныхан Карибын тэнгис дэх 225 хавтгай дөрвөлжин миль талбайгаас усан онгоцны зарим үлдэгдлийг илрүүлсэн аж. Тэд онгоцноос үлдсэн эд зүйлсийг олсон гэдгээ мэдэгдсэнээс хэдэн цагийн дараа усны мандлаас тос, аврах хантааз онгоцны бусад ул мөрийг илрүүлжээ. Усан онгоц осолдсон байх магадлалтай сүүлийн байрлал болох Багамын арлын зүүн хойд хэсэгт хайгуул хийхэд цаг агаарын нөхцөл саад болж буйг аврах албаныхан мэдээлсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)