Крис Мерфи: АНУ “Исламын улс”-д тус хүргэсэн

 

АНУ-ын Сенатын гишүүн Крис Мерфи тус улсаас Сирийн сөрөг хүчнийг сургах хөтөлбөр нь “Исламын улс” бүлэглэлд тус хүргэж болзошгүй гэсэн болгоомжлол бодитоор хэрэгжсэн гэдгийг мэдэгджээ. Тэрбээр “Энэ бүхэн санаандгүй ч гэсэн Аль-Кайда” зэрэг алан хядах бүлэглэлд дэмжлэг үзүүлнэ хэмээн сэрэмжилж байсан нь бодитоор хэрэгжлээ” хэмээн ярьсан байна. АНУ-ын дэмжлэгтэйгээр сургаж, зэвсэглэсэн Сирийн сөрөг хүчний зэвсэгт дайчид “Исламын улс”, “Жебхат-ан-Нусра” зэрэг бүлэглэлийн талд орсон тухай мэдээлэл барууны хэвлэлүүдэд удаа дараа гарч байсан билээ. Тухайлбал, АНУ-ын зааварлагч нарын сургасан анхны50 дайчныг Аль-Каида бүлгийнхэн бут ниргэсэн аж. Мөн дараагийн ээлжинд бэлтгэсэн хэсэг зэвсэгт дайчин нь “Жебхат ан-Нусра” бүлэглэлд зэвсэг хэрэгслээсээ өгч наймаалцсан тухай мэдээллийг Пентагон өнгөрсөн сараас няцаахгүй болжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Хүрлээ (112.72.13.232)

    2015-10-10

    Оросууд isis-г хөөгөөд саудын арабруу тэд тэндээс санхүүждэг юм чинь тэдэнтэйгээ учраа олог тэгээд Аль Нусрагын Фронт хэмээх төрдөө тэрсэлсэн Америкийн гар хөл болсон алуурчидыг газрын хөрснөөс арчаад хаяа Иракыг Америктайгаа сүжрээд байвал ISIS-г бас хөөгөөд оруулчих миний хувийн улс төрийн тойм

  • уулын өвгөн (202.131.228.20)

    2015-10-08

    Сири улсад Путиний явуулж байгаа үйлдэл бол маш зөв. Ер нь АНУ бол аль баялагтай эсвэл геополитикийн ашигтай байрлалд байгаа улсын төрийг хутган үймүүлээд дараа нь туслаж байна гэсэн уриатайгаар дайран орж эзгэнэдэг аргатай үүндээ туршлагажсан улс. Исламын улс, Сирийн салан тусгаалагч хүч гэдэг бол АНУ-аас санхүүжсэн этгээдүүд. Путин үүнийг сайн ойлгосон учраас Сирийн эсрэг чиглэсэн бүх хүчийг ялгалгүй бут ниргэж байна. Баяр хүргэе. АНУ үүнд саад хийх хоншоор дутна.