Регбигийн дэлхийн аваргын шөвгийн найман баг тодорлоо

 

Регбигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Англи улсад үргэлжилж байна. Энэ сарын 11-нд хэсгийн сүүлийн тоглолтууд болоход Япон-АНУ-ыг 28:18, Аргентин-Намибийг 64:19-ээр тус тус хожсон.

 

Ингэснээр шөвгийн найман баг тодорсон юм. Дунд шөвөгт ӨАБНУ-Уэльс, Шинэ Зеланд-Франц, Ирланд-Аргентин, Австрали-Шотландын шигшээ оноолт таарлаа.

 

Энэ удаагийн дэлхийн аваргын онцлох баг нь Азийн төлөөлөл Япон байлаа. Тэд өмнө нь дэлхийн аваргад өрсөлдөж байсан ч ялалт байгуулж үзээгүй байв. Харин өнөө жил ӨАБНУ-ыг 34:32, Самоаг 26:5, АНУ-ыг 28:18-аар хожиж, Шотландын багт 45:10-аар ялагдан хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн. Энэ бол Ази тивд регбигийн спорт өндөр хөгжих боломжтой гэдгийг харуулж байгаа аж.

 

1987 онд анх зохиогдож байсан регбигийн дэлхийн аваргад Шинэ Зеланд 1987, 2011 онд алт, 1995 онд мөнгө, 1991, 2003 онд хүрэл, Австрали 1991, 1999 онд алт, 2003 онд мөнгө, 2011 онд хүрэл, ӨАБНУ 1995, 2007 онд алт, 1999 онд хүрэл, Англи 2003 онд алтан медаль хүртэж байлаа.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)