Зуны Олимпийн XXXI дэх наадам эхлэхэд 297 хоног үлдлээ

 

2016 оны наймдугаар сарын 5-наас 21-ний өдрүүдэд Бразилийн Рио де Жанейро хотод зуны Олимпийн XXXI дэх наадам болно. Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон Олимпийн их наадамд оролцох нь тамирчин бүрийн дээд хүсэл нь байдаг. “Хурднаас хурдан, өндрөөс өндөрт, хүчтэйгээс хүчтэй” гэсэн Олимпийн уриан дор чин шударгаар өрсөлддөг манай гарагийн тамирчид нэгэн дээвэр дор хуран цугларах цаг мөч ойртсоор.

 

Одоогийн байдлаар манай улсын 13 тамирчин “Рио 2016”-д оролцох эрхээ авчээ. Үлдсэн өдрүүдэд чөлөөт, жүдо, буудлага, бокс зэрэг топ төрлүүдээс гадна усан спорт, хөнгөн атлетик, хүндийг өргөлт, ширээний теннисний төрөлд нэмж эрх авах боломжтой аж.

 

297 хоногийн дараа эхлэх зуны Олимпийн их наадмын угтаж манай мэдээллийн сайт “Олимпийн цуврал” мэдээллийг уншигч танд хүргэх болно.

 

Зуны Олимпийн наадмыг зохион байгуулсан орнууд

 

 

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)