Энхрий үрсээ “Тоодон дээл”-ээр гоёорой

Монголчууд эртнээс нааш дөнгөж мэндэлсэн үрсээ “Өлгийндөө торниж, баривчиндаа өсөг” хэмээн ерөөсөөр ирсэн. Аман байдлаар уламжлагдан ирсэн эл гайхалтай ерөөлийн үг Монгол хувцасны соёлын түүхийг бидэнд өгүүлдэг. 

 

 

Тодруулбал,бидний өвөг дээдсийн  өлгийндөө торниж буй энхрий үрсээ бариуштай, барьцтай болоод ирэхийн цагт нь Бариувч өмсгөдөг Монгол ёсон өнөө хүртэл өртөөчлөн улбаалж, “Тоодон дээл”-ний жишгээр хөгжиж буй.

 

Тэгвэл Үндэсний хэв шинж,  Монгол хувцасны биет болоод биет бус  соёлыг хадгалж явдаг энхрий үрсийн “Тоодон дээл”-ний  үйлдвэрлэлийг “Бумын Улаан Хонгор” компани “Хүү төрлөө..,” , “Охин төрлөө..,” брэндүүдээрээ дамжуулан гаргаж, хэрэглэгч түмэндээ танилцуулсаар  байгааг дуулгахад таатай байна.

 

Эрхэмсэг Монгол эмэгтэй  хүн бүр хорвоод мэндэлсэн үрдээ  баривч буюу Тоодон дээл  урлан өгдөг уламжлалт ахуйг үргэлжлүүлэх үүднээс “Ээжийн  багц” бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байгаа болно.

 

“Ээжийн  багц” бүтээгдэхүүн буюу Тоодон дээлэнд аюул ослоос хамгаалах үүрэгтэй явуу, дээлийн ухлаадас, бүс тэргүүтэн дагалдан ирдэг. Ухлаадсыг эжий хүмүн энхрий үрсийнхээ дээлэнд бөхлөн оёж өгснөөр өөрөө дээл урласан дом ёсон болдог аж.

 

Түүнээс гадна ухлаадас нь хүүхдийн хүйсийг ялгах бэлгэ тэмдгийн үүрэг гүйцэтггэх бөгөөд эрэгтэй хүүхдийн ухлаадсыг голоор нь оёсноор наран адил гэрэлтэн  байхыг бэлгэддэг байна. Уг нум сум хэлбэрт байдал нь баатар сайн эр болж, эд бүрэн аж төрөхүйн ерөөлийг давхар бэлгэддэг жамтай. Харин эмэгтэй хүүхдийн Тоодн дээлний ухлаадсыг хоёр салаа хадаж, саран адил гэрэлтэхийг ерөөдөг  ёсон бий.

 

Материал: 100 хувийн кашмерин хөвөн даавуу

 

Эрүүл ахуй: МХЕГ-аас олгосон  “Арьсанд хурц цочроох нөлөө үзүүлэхгүй” гэсэн албан ёсны MNS ISO/IEC17025 дардас тэмдэгтэйгээр үйлдвэрлэлд нэвтрүүлж байна.

 

Таны сонголт мэргэн байх болтугай. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • 123 (122.254.126.2)

    2016-01-15

    ЯАЖ ХААНААС АВАХ ВЭ, ХОЛБОО БАРИХ УТАС? ХҮРГЭЛТ БАЙГАА ЮУ

  • bagadaad toodoidog yum (59.153.87.40)

    2016-01-01

    Huuhdiin deel yag taarsan hiigeed huuhed ny usuj tom bolj deel ny bagadaad toodoidog yum.Tegehees toodoison deel hiine gej yu baisan yum

  • Зрчин (119.40.98.174)

    2015-11-13

    Хаана зарж байгаа юм бэ Хаяг нь.

  • Зрчин (119.40.98.174)

    2015-11-13

    Хаана зарж байгаа юм бэ Хаяг нь.