Франц-Габон гаралтай довтлогч 15 гоол оруулаад байна

 

Германы хөлбөмбөгийн “Бундеслиг”-ийн 13-р тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Энэ тойрогт “Вольфсбург”-“Вердер Бремен” 6:0, “Аусбург”-“Штуттгарт” 4:0, “Инголшадт”-“Дармшадт” 3:1, “Хамбург”-“Боруссия Дортмунд” 3:1, “Бавари Мюнхен”-“Шальке 04” 3:1, “Байер Ливеркузен”-“Франкфурт” 3:1, “Боруссия Мончебладхач”-“Ханновер 96” 2:1, “Херта”-“Хоффейнхэм” 1:0-ээр хожиж, “Кёльн”-“Майнц” 0:0-ээр тэнцсэн юм.

 

Улирлын эхэнд хүснэгтийг тэргүүлж байсан “Боруссия Дортмунд” сүүлийн тойргуудад хоёр хожигдож, нэг тэнцсэн. Харин “Бавари Мюнхен” гайхалтай хэвээр байж 13 тоглолтын 12-т нь хожоод байна. Одоогийн байдлаар “Бавари” 37, “Дортмунд” 29, “Вольфсбург” 24, “Херта” 23, “Боруссия Мончебладхач” 22, “Байер Ливеркузен”, “Шальке 04” 20 оноотой лигийн тэмцээнээ үргэлжлүүлж байгаа аж.

 

Мэргэн буучдын жагсаалтад мөн л өөрчлөлт орсон. Польш довтлогч Р.Левандовский улирлын эхэнд олон гоол хийсэн сүүлийн тойргуудад эрч нь саарсан юм. Харин “Боруссия Дортмунд”-ын Франц-Габон гаралтай 26 настай довтлогч П.Э.Аубамеянг 15 гоолыг оруулж, тэргүүлэх болсон юм.

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)