“Аваргуудын лиг”-ийн хэсгийн тоглолтууд болно

 

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн 2015-2016 оны улирал үргэлжилж байна. Өнөөдөр болон маргааш шөнө энэ улирлын хэсгийн тав дахь тоглолтууд болно.

 

Өнөө шөнө Германы “Байер Ливеркузен”-Беларусийн “БАТЭ”, Испанийн “Барселона”-Италийн “Рома”, Английн “Арсенал”-Хорватын “Динамо Загреб”, Герамын “Бавари Мюнхен”-Грекийн “Олимпиакос”, Францын “Лион”-Белгийн “Гент”, ОХУ-ын “Зенит”-Испанийн “Валенсиа”, Португалын “Порту”-Украйны “Динамо Киев”, Английн “Челси”-Израйлийн “Маккаби” багууд тоглоно.

 

Харин маргааш шөнө Испанийн “Реал Мадрид”-Украйны “Шахтёр”, Францын “ПСЖ”-Шведийн “Мальмё”, Италийн “Ювентус”-Английн “Манчестер Сити”, Туркийн “Галатасарай”-Испанийн “Атлетико Мадрид”, Португалын “Бенфика”-Казахстаны “Астана”, Германы “Вольфсбург”-ОХУ-ын “ЦСКА Москва”, Испанийн “Севилья”-Германы “Боруссия Мончебладхач”, Английн “Манчестер Юнайтед”-Голландын “ПСВ Эйндховен” учраа таарсан.

 

Эхний дөрвөн тойргийн дараах байдлаар Испанийн “Реал Мадрид”, ОХУ-ын “Зенит Санктпетрбург” багууд хэсгээсээ гарах болзлыг хангасан. Мөн Английн “Манчестер Сити”, Испанийн “Барселона”, Германы “Бавари Мюнхен”, Грекийн “Олимпиакос”, Португалын “Порту” зэрэг багууд үлдсэн хоёр тойргоос нэг л оноо авахад шөвгийн 16-д үлдэх боломжтой аж.

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)