ОХУ, Ирантай худалдаагаа өргөжүүлэхээр боллоо

 

        ОХУ-ын Ерөнхийлөгч В.Пути- нийг Иранд ажлын айлчлал хийх явцад хоёр тал хэд хэдэн гэрээ байгуулсныг ТАСС агентлагаас мэдээлжээ. Тухайлбал, Оросын РЖД болон Ираны төмөр замын компани хамтран Гармсар-Инче Бурун чиглэлийн төмөр замын хөдөлгөөнийг цахилгаанжуулах төслийн гэрээнд гарын үсэг зурсан байна. Ерөнхийлөгч В.Путин Ираны цөмийн хөтөлбөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж, судалгааны зориулалтаар уран баяжуулахад нь туслахаа амлажээ. Мөн Оросын “Технопромэкспорт” компани Ираны нутагт дулааны цахилгаан станц болон ус цэнгэгшүүлэх үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэхээр болсон аж. Эдгээр болон бусад төслийг хэрэгжүүлэхэд зориулж Оросын тал таван тэрбум ам.долларын зээл олгохоор хэлэлцэж буйг бүрэн Ерөнхий сайдын орлогч И.Шувалов сэтгүүлчийн асуултад хариулахдаа өгүүлжээ. Харин Ираны Аж үйлдвэрийн дэд сайд Можтаба Хосроутаж Оросын талыг 7-8 тэрбум ам.долларын зээл олгохоор тохиролцсон тухай ярьсан байна. Ираны эсрэг хориг суларснаар тус улсын зах зээлд бий болох боломжийг Оросын тал бүрэн ашиглахыг зорьж буй юм. Тухайлбал, ойрын хугацаанд Ирантай нийт 21 тэрубум ам.долларын өртөг бүхий гэрээ байгуулж, ашиг олохыг төлөвлөсөн байна. Иранд ирэх сард Аж үйлдвэрийн худалдааны сайд Д.Мантуров тэргүүтэй Оросын худалдааны төлөөлөгчдийн томоохон баг очихоор бэлтгэлээ базаажээ. Багийн бүрэлдэхүүнд орсон “Гражданские самолеты Сухого” компанийнхан Иранд орон нутгийн нислэг үйлдэх зориулалттай 100 “Супержет” онгоц худалдах тухай хэлэлцээр хийхээр төлөвлөсөн байна. Үүнээс гадна Газпром, зэвсэг үйлдвэрлэгчид зэрэг салбарынхан Ираны зах зээлд өөрийн гэсэн байр суурь олж авахаар төлөвлөжээ. Оросын тал Иранд “С- 300” загварын агаараас эсэргүүцэн хамгаалах пуужингийн системийг 2016 оноос нийлүүлэх тухай гэрээг энэ сард баталснаар Ерөнхийлөгч Д.Мед- ведевийн үед хоёр талын харилцаанд сэв суулгасан асуудалд цэг тавьсан юм. Газрын тос, байгалийн хийн асар их нөөц бүхий Ираны эсрэг хориг арга хэмжээг цуцалснаар хоёр талын худалдааны эргэлт ойрын хугацаанд 10 тэрбум ам.доллларт хүрэх боломтойг Оросын Эрчим хүчний сайд өгүүлсэн. Харин одоо энэ хэмжээ ойролцоогоор нэг тэрбум гэдгийг Ираны талын төлөөлөгч ярьжээ

 

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)