Цагдаагийнхан хараагүй эрийн гэрийг түйвээжээ

 

Шотладын Глазго хотын цагдаа нар хаяг андуурсны улмаас, төрөлхийн хараагүй нэгэн залуугийн гэрт хүч хэрэглэн дайрч оржээ. Гэрийн эзэн 24 настай Жонатан Миллер энэ талаар ярихдаа "Намайг ажилдаа явсан даруйд цагдаа нар үүдний хаалгыг эвдэж манай гэрт орцгоосон. Ингээд гэрт байсан захидлын дугтуйн дээрх нэрийг хараад айл андуурснаа ойлгосон байх. Тэгээд үл хөдлөх хөрөнгийн зууч руу утастаж байж, уг байшингийн эзэн солигдсон гэдгийг нэгмөсөн мэдсэн” гэжээ. Жон Миллер энэ байшинд нэг сарын өмнө нүүн орж, хуучин эзэн нь шилжсэнийг цагдаагийнхан мэдээгүй бөгөөд гэмт хэрэгт сэжиглэгдэн эрэн сурвалжлагдаж буй тэр хуучин эзний охиныг уг байшинд байгаа хэмээн бодсон гэнэ... Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)