Хүүхдийн зѳв хооллолт

Хүүхдийн эрүүл хооллолт ба эрүүл байх нъ тухайн хүүхдийн тархины боожилт эрүүл саруул сэтгэх, сургууль хичээлдээ итэвхитэй сурагч байх гээд бүх талаараал чухал юм.

 

Ингээд та доорхи зүйлсийг анхаарна уу:

 

1. Ѳдѳрт хүүхэддээ заавал жимс идүүлж байх. Жишээ нь: Алим, Оранж, Mандарин гэх мэт. Хүүхдэд байнга жимс идүүлж зуршил болгох тусам хүүхэд улам жимс идэж сурдаг байна. Харин та хүүхэддээ жимсний оронд шарсан тѳмс, чихэр ѳгвѳѳс хүүхэд тэрийгээ л иддэг болно. Алим жимснээс хүүхэд тань витамин минeралууд гээд биeнд хэрэгтэй бодисууд их авна, хүүхэд илүү сэргэлэн цовоо болно харин шарсан тѳмс, чихэрүүд хүний биeнд хэрэгтэй бодис байхгүй ба хүүхэдийг улам л сахарний ѳвчинтѳй болгох, давслаг хоолонд улам дуртай болгодог. Энэ нь цаашдаа муу хоолны зуршил болж хүүхэд нас биe хүрэхдээ жин нэмсэн бусдаас тарган сульдаа болох магадлал маш ѳндѳр болдог.

 

2. Хүүхэдээ тогтмол цагт хооллох. Хүүхэддээ ялангуяа ѳглѳѳнийх нь хоолыг цагт нь ѳгж байх eстой. Ѳглѳѳд хамгийн их энэрги ихтэй, шим тэжээл ихтэй хоолыг нь ѳгж байх eстой. Судалгаагаар ѳглѳѳний хоол сайн иддэг хүүхэдүүд сургууль дээрээ сайн дүнгийн үзүүлэлт үзүүлдэгээр батлагдажээ. Харин оройн хоолоо тогтмол цагт идэж унтахаас нь ѳмнѳ ядаж 3 цагаар уридчилаж ѳгвѳл хүүхэдийн хоол шингэж хүүхэд бүрэн гүн нойронд унтаж чаддаг байна.

 

3. Ѳдѳр болгон хүүхэддээ аяга сүү ѳгж байх. Хүүхэд ээжийн сүүнээс гарсанч тэд тогтмол ѳсѳж ѳндѳр болдог ба 1 аяга сүү тухайн ѳдрийн Калцийг хангаж чадах бѳгѳѳд тэд нарийн мань ясийг бэхжүүлж улам ѳндѳр болоход нь тустай.

 

4. Гэрийн хоол идүүлж занших. Гэрийн хоол хамгийн цэвэрхэн хамгийн чанартай байдаг. Гадуур хоолны газрууд ихэвчлэн хоолоо амттай болгохийн тулд их хэмжээний тос, давс, мѳн амтлагчид хийсэн байдаг. Мѳн хамгийн чанаргүй мах, ногоо авжийж ашиг олдог. Та гэртээ бол хамгийн гайгүи гэсэн хүнс ногоо авж хоол хийдэг. Харин гадуурх хоолны газрууд ашигаа бодож хамгийн хямд чанаргүйг авдаг. Их хэмжээний тос, давс хүүхэддээ идүүлвээс цаашдаа ходоод муутай болж арис-aaр юм туурах, ходоод ѳвдѳх гээд илэрдэг.

 

5. Ундаа буу уулга. Ундааны оронд хүүхэддээ усны хѳѳрхѳн сав авж ѳгж ус юмуу жимсний цай гэртээ хийж усны саванд нь хийж ѳдѳр болгон сургуульд нь ѳгж явуулж байх. Ундаа нь чихэрээр дүүрэн мѳн удаан хугацаагаар хадгалахын тулд химиийн найрлага хольсон байдаг.

 

6. Шарсан тѳмс, чихэр, шоколадны оронд гэртээ самар,үзэм, жимснүүд ѳгж байгаарай. Мѳн сургуульд нь явахад нь ч та савлаж ѳгвѳѳс хүүхэд гадаанаас хоол авч идэх нь багасана.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)