Аваргуудын түүхэн дээд амжилт 17 дараалсан хожил

 

Далайн чанадын мэргэжлийн сагсан бөмбөгийн лигийн энэ улирал үргэлжилж байна. Өнөөдөр 12 тоглолт болж байгаагаас “Клевлэнд Кавалейрс”-“Шарлотте Хорнетс” 95:90, “Орлэндо Мэжик”-“Милуоки Бакс” 114:90, “Бостон Селтикс”-“Вашингтон Визардс” 111:78, “Майами Хит”-“Нью Йорк Никс” 97:78, “Индиана Пэйзерс”-“Чикаго Буллз” 104:92, “Хьюстон Рокетс”-“Филадельфи 76” 116:114, “Атланта Хакус”-“Мемфис Грзлес” 116:101, “Оклахома Сити Тандер”-“Детройт Пистонс”-ийг 103:87, “Сан Антонио Сперс”-“Денвер Нагеттс” 91:80, “Голден Стэйт Уорерз”-“Финикс Санс” 135:116, “Миннесота Тимбвер Уолвез”-“Сакраменто Кингз” 101:91, “Лос Анжелес Клипперс”-“Нью Орленс Пеликанс”-ийг 111:90-ээр тус тус хожлоо.

 

Энэ улирлын эхэнд 16 дараалан хожиж, бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоосон “Алтан мужийн дайчид” өнөөдөр “Финикс Санс”-ийг 135:116-гаар хожиж, өөрсдийн рекордыг 17 болгов. Дээрх тоглолтонд С.Карри 41 оноо, 6 самбар, 8 оновчтой дамжуулалт, Л.Барбоза 21 оноо, К.Томпсон 15 оноо, Д.Грин 14 оноо, 10 самбар, 10 оновчтой дамжуулалт өгч, трпль-дабль хийлээ. Харин Финикс хотын нарнуудаас Т.Уоррен 28 оноо, Б.Найт 21 оноо, Э.Бледсо 21 оноо, М.Моррис 11 оноо, М.Телетович 10 оноо авсан ч баг нь ялагдал хүлээсэн юм.

 

Ингэснээр “Голден Стэйт Уорерз” 17 дараалан хожиж, бүх багуудыг тэргүүлж байна. Улирал эхэлснээс хойш “Нью Орленс Плеиканс”-ийг 111:95, 134:120, “Хьюстон Рокетс”-ийг 112:92, “Мемфис Гризлес”-ийг 119:69, 100:84, “Лос Анжелес Клипперс”-ийг 112:108, 124:117, “Сакраменто Кингз”-ийг 103:94, “Детройт Пистонс”-ийг 109:95, “Бруклин Нэтс”-ийг 107:99, “Миннесота Тимбер Уолвез”-ийг 129:116, “Торонто Рэпторс”-ийг 115:110, “Чикаго Буллз”-ийг 106:94, “Денвер Нагеттс”-ийг 119:104, 118:105, “Лос Анжелес Лэйкерс”-ийг 111:77, “Финикс Санс”-ийг 135:116-гаар тус тус хожоод байна.

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)