Сагсан бөмбөгийн “Супер лиг” эхэллээ

 

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Супер лиг”-ийн 2015-2016 оны улирал нээлтээ хийлээ. Энэ удаа “Хасын Хүлгүүд”, “Дорнод Танан Гарьд”, “Их Өргөө Аравтууд”, “Альянс Тех Харцага”, “Төв Ургац”, “Мон-Алтиус”, “Ирвэсүүд”, “Лидер” гэсэн найман баг оролцож байгаа аж.

 

Өнгөрсөн амралтын өдөр эхний тоглолт болоход “Хасын Хүлгүүд”-“Их Өргөө Аравтууд”-ыг 104:90, “Дорнод Танан Гарьд”-“Альянс Тех Харцага”-ыг 87:77-гоор тус тус хожлоо.

 

Харин өнөөдөр Спортын төв ордонд лигийн тэмцээн үргэлжлэх бөгөөд 18:00 цагаас “Мон-Алтиус”-“Төв ургац”, 20:00 цагаас “Дорнод Танан Гарьд”-“Ирвэсүүд” баг тоглоно.

 

Энэ улиралд оролцож буй багууд гурван тойрог тоглоод, хамгийн өндөр амжилт үзүүлсэн зургаан баг нь хасагдах шатанд тоглох эрхээ авах юм.

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (43.242.241.86)

    2015-11-30

    2015-2016 оны улиралын нээлт эхэлсэнтэй холбоотой нийт Супер лигийн тамирчиддаа амжилт хүсье. Монголын сагсан бөмбөгийн спорт шинэ шатандаа гарсан шүү.

  • ss (103.26.195.167)

    2015-11-30

    Super league ч гэх шиг. Super нэрнээс цаашгүй .