Неймар, Л.Саурез, Л.Месси нарын хослол гайхалтай байна

 

Испанийн хөлбөмбөгийн дээд лигт “Барселона”-гийн их гурвал гайхамшгийг бүтээж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Ла лиг”-ийн 13-р тойргийн тоглолтууд болоход “Атлетик Бальбао”-“Рио Валлекано” 3:0, “Реал Мадрид”-“Эйбар” 2:0, “Хетафье”-“Вильяреал” 2:0, “Севилья”-“Валенсиа” 1:0, “Сельта Виго”-“Спортинг” 2:1, “Депортиво ла Коруна” 2:0, “Атлетико Мадрид”-“Эспаньол” 1:0-ээр хожиж, “Малага”-“Гранада” 2:2-оор тэнцсэн юм.

 

Харин “Барселона”-“Реал Сосьедад” клубыг 4:0-ээр хожиход Неймар дубль хийж, Л.Суарез, Л.Месси нар нэг гоол орууллаа. Улирлын эхэнд “Реал Мадрид”-ын К.Роналду найман гоолтой мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байлаа. Харин сүүлийн таван тойрогт Каталоны баг дараалан хожиж, 33 оноотой хүснэгтийг тэргүүлж байгаагаас гадна Неймар 14 гоолтой бүх тоглогчдыг тэргүүлж эхэлсэн. Мөн Л.Суарез 12 гоолыг эсрэг багийн хаалганд оруулж, удаах байрт бичигдэж байна.

 

“Ла лиг”-ийн энэ улирлыг “Барселона” 33, “Атлетико Мадрид” 29, “Реал Мадрид” 27, “Сельта Виго” 24, “Депортиво ла Коруна”, “Вильяреал” 21, “Атлетик Бальбао”, “Эйбар” багууд 20 оноотой тэргүүлж байгаа юм.

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (150.129.141.224)

    2015-11-30

    Saurez gene uu? Hasag yum uu? Suarez biz dee