Виктор Кличко аварга цолоо Тайсан Фьюрид алдлаа

 

        Британийн боксчин Тайсан Фьюри Украины тамирчин Виктор Кличког тулаанд ялснаарIBF, IBO, WBO, WBA зэрэг холбооны ангилалд дэлхийн аварга болжээ. Тулаан ням гаригт Германы Дюссельдорф хотноо болж, 12 раундын дүнгээр Тайсан Фьюри оноогоор ялсан байна. Одоо 39 настай Виктор Кличко болон 27 настай Тайсан Фьюри нарын тулаан энэ сарын 24-нд Дюссельдорф хотноо болох байсан ч Украины тамирчны гэмтлээс болж, хойшлуулсан аж. Тэмцээний дүнгээр Виктор Кличко мэргэжлийн бокст нийт 68 тулаан хийснээс 64 удаа ялсан ба үүний 53-т нокаутаар тэргүүлсэн байна. Харин Тайсан Фьюри25 удаа тулалдаж, 25 удаа ялсны 18-т нокаутаар өрсөлдөгчөө буулган авчээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)