Жеб Буш Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоос татгалзав

 

        АНУ-ын Флорида мужийн захирагч асан Жеб Буш Ерөнхийлөгчийн сонгуульд цаашид оролцохгүй гэдгээ зарлажээ. Тэрбээр Өмнөд Каролина мужид болсон Бүгд найрамдах намын сунгааны дүн тодорхой болсны дараа уг шийдвэрээ олон нийтэд зарласан байна. Нэр дэвшигч асан кампанит ажлынхаа үр дүнгээр бахархаж байгаагаа хэлж, улс орноо нэгтгэн, консерватив үзэл санааг дэмжих зорилгоор сонгуульд оролцсоноо хэлсэн аж. Өмнөд Каролина мужид болсон Бүгд найрамдах намын сунгаанд тус намын нэр дэвшигч тэрбумтан Дональд Трамп тэргүүлж, Техас мужийн сенатч Тед Круз, Флорида мужийн сенатч Марко Рубио нар удаалсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч агсан“том” Ж.Бушийн хүү, “бага” Ж.Бушийн дүү Жеб Буш Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэдгээ өнгөрсөн оны зургадугаар сард зарласан юм. АНУ-ын Бүгд найрамдах болон Ардчилсан намынхан энэ оны зургадугаар сард үндэсний хэмжээний их хурлаа зохион байгуулж, намаа төлөөөлөх нэр дэвшигчээ тус бүр сонгох ёстой. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 8-ны өдөр болно. Ерөнхийлөгч Б.Обама хуулийн дагуу гурав дахь удаагаа нэр дэвших эрхгүй юм.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • sCUdZmXwgMOgVHxXy (91.185.190.185)

    2016-10-06

    JzgjTx zkvzpkklwmvf, [url=http://grednakubmix.com/]grednakubmix[/url], [link=http://nmvbmpszvmys.com/]nmvbmpszvmys[/link], http://suwdfejfvaai.com/

  • SFswmviGDTcNjMOEI (46.161.9.32)

    2016-05-30

    qSMxLf skncevgsylpi, [url=http://eqjxuxnyxuct.com/]eqjxuxnyxuct[/url], [link=http://jkgmjedycjzs.com/]jkgmjedycjzs[/link], http://fzeyaoqozrho.com/