“Монгол коммент”-ийн хөтлөгч М.Батбилэгт туслахыг уриаллаа

 

        TV9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч, редактор М.Батбилэгийн эхнэр хүнд өвчний улмаас БНСУ-д эмчлүүлж байгаа. Түүний эхнэр Г.Наранбилэг зөөлөн эдийн хорт хавдар өвчний улмаас химийн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд эмчилгээг урт хугацаанд хийлгэхгүй бол амь насанд нь халтай гэдгийг БНСУ-ын эмч нар хэлсэн байна. Мөн дараагийн химийн эмчилгээний зардлыг ирэх дөрөвдүгээр сарын 14-нөөс урьтаж олох зайлшгүй шаардлагатай байгаа аж. Сэтгүүлч М.Батбилэг нь өнгөрсөн гурван сарын хугацаанд буюу Тайландын Бумрунград эмнэлэгт оношлогоо хийлгэх, БНСУ-д эмчлүүлэх үед гэр бүлийн хүнээ сахиж, одоогоор санхүүгийн хүндрэлд ороод байгаа аж. Иймээс салбарын найз нөхөд, ажлын хамт олных нь зүгээс “Сэтгүүлч М.Батбилэгт туслах хандивын аян”-ыг өрнүүлэхээр шийдэж энэ тухайгаа өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлан мэдээллээ. 

 

Б.Цогтгэрэл “Энэ оны эхнээс Билгээ маань эхнэрээ Тайландын Бумрунгранд эмнэлэгт эмчлүүлж багагүй хугацаанд байсан. Ханийх нь өвчнийг эмчлэх боломжтой гэж Тайван, БНСУ-аас хариу ирүүлсэн юм билээ. Одоогийн байдлаар Билгээ маань БНСУ-д сар орчмын хугацаанд эхнэрээ сахиж байна. Анхандаа ахан дүүс, найз нөхдийн хэмжээнд уг өвчнийг гэтэлж давъя гэж эр хүний сэтгэлийн тэнхээгээр хандсан. Гэтэл өнөөдрийн байдлаар эмчилгээний зардал маш өндөр гарч, удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болсон. Тиймээс бид Билгээдээ хандаж , ятгаж байгаад ард түмнийхээ дэмжлэгийг авахаар шийдсэн. Орой болгон монголын ард түмэнтэйгээ шударга үнэний дуу хоолой болж ард иргэдийнхээ хэлье  гэсэн үгийг хэлж явдаг сэтгүүлч Билгээдээ туслахыг хүсч байна” гэсэн юм. 

 

Мөн түүний хамтран зүтгэгч, “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч  П.Пүрэвжаргал “Билгээ маань өнгөрсөн нэгдүгээр сарын 8-нд чөлөө аваад явснаас хойш гурван сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд ТВ9 телевизийн зүгээс Билгээтэйгээ, гэр бүлийнхэнтэй нь байнгын холбоотой байж эхний эмчилгээнд явах зардалд дэмжлэг үзүүлсэн. “Монгол коммент” нэвтрүүлгийн мянга мянган үзэгч, ард түмэн маань дэмжинэ гэдэгт найдаж байна” гэлээ.

 

Дашрамд, “М.Билэгээгийнхээ гэр бүлд тусалцгаая” фэйсбүүк хуудсыг ажилуулж байгаа бөгөөд хандив өргөх  данс Хаан банк 5007453924 дугаарын дансыг нээжээ. Мөн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хэвлэл мэдээллийн салбарынхныг “Сэтгүүлч М.Батбилэгт туслах хандивын аян”-ыг дэмжиж оролцохыг уриалсан байна.

 

 

 

 

Д.Жаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (46.161.9.20)

    2017-07-25

    wh0cd595231 Buy Abilify Online prilosec online

  • (46.161.9.20)

    2017-06-10

    wh0cd8304293 lasix clomid colchicine 6 mg buy albendazole on line buy triamterene tadalafil advair

  • FdQPtouyUWBWVuDHSj (46.161.9.31)

    2016-11-19

    VKv0QP pycjkbdumfdq, [url=http://cghldfyazpqi.com/]cghldfyazpqi[/url], [link=http://mssozagumbwe.com/]mssozagumbwe[/link], http://qcymwzaltlyq.com/